Японы биологич Нобелийн шагнал хүртлээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-10-04 08:51:34

СТОКГОЛЬМ. /Kyodo/. Илүүдэл хаягдлыг дахин боловсруулах замаар эс өөрийгөө хэрхэн эрүүл болгодог нууцыг олж тогтоосон Японы биологич Ёшинори Осүми энэ оны анагаах ухаан-физиологийн салбарын Нобелийн шагналын эзнээр тодорлоо.

Энэхүү механизмыг "аутофаги" гэж нэрлэдэг байна. Аутофаги гэдэг нь өөрөө өөрийгөө идэх гэсэн утгатай бөгөөд эс нь шим тэжээлийн дутагдалтай байх буюу өлсгөлөн үед ажиглагддаг аж. Уг үзэгдэл нь цөм бүхий эстэй бүх организмд ажиглагддаг байна.

Паркинсоны өвчин болон бусад төрлийн мэдрэлийн өвчтэй хүмүүст аутографи зохих ёсны дагуу үйлчилдэггүй болохыг судлаачид олж тогтоожээ.

Харин Осүми-гийн энэ нээлт нь эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчлэхэд тус дөхөм болно гэж судлаачид үзэж байна.

Ёшинори Осүми бол анагаах ухаан-физиологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн дөрөв дэх япон хүн юм. Түүнээс өмнө хамгийн сүүлд 2015 онд Сатоши Омүра энэ салбарт Нобелийн шагнал хүртэж байжээ.

Осүми-г оруулаад Нобелийн шагнал хүртсэн япончуудын тоо нийтдээ 25 боллоо.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ