ХӨВСГӨЛ: Төв музей зуны хуваарьт шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-06-11 14:04:12

Мөрөн, 2024 оны зургаадугаар сарын 11  /МОНЦАМЭ/.  Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан Хөвсгөл аймгийн Төв музей зуны хуваарьт шилжиж бямба, ням гарагт тогтмол ажиллаж эхэллээ.


9 дүгээр сарын 10 хүртэл өдөр бүр 9:00-18:00 цаг хүртэл ажиллана.


Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулж, 1967 онд Орон нутаг судлах музей болсон бөгөөд энэ үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байжээ.




1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байсан байна.


Мөн 2010 онд байнгын үзүүллэгийн танхимаа шинээр дэглэж, өнөөдрийн байдлаар сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн 3 танхимтай үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Холбоотой мэдээ