Үерт хохирсон иргэн, ААН-ийн 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-09 16:07:58

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Засгийн газраас үерт хохирсон иргэн, аж ахуйн нэгж байгууллагад татварын хөнгөлөлт үзүүлэх, ЖДҮ-ийг дэмжих санд хамруулахыг зохион байгуулж, өнгөрсөн онд болсон үерт хамгийн их хохирол амссан Дарь-Эх орчмын иргэдэд 2.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.


Мөн үерт өртсөн гэр, орон сууц, тавилга, эд хогшил, цахилгаан эрчим хүч, авто замын болон үерийн хамгаалалтын байгууламжийн засварт 7.7 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулсныг ОБГ-аас мэдээллээ.


Өнгөрсөн оны 7, 8 дугаар сард болсон үерийн улмаас нийслэлийн 7 дүүргийн 120 хорооны 34 мянган иргэн, 146 аж ахуй нэгж, байгууллага үерт өртөж, 35.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан юм. Монголд хүчин төгөлдөр мөрдөж буй хуульд зааснаар гамшгийн улмаас учирсан хохирлыг төр хариуцаж, барагдуулах эрх зүйн зохицуулалтгүй. Харин буцалтгүй тусламж олгох боломжтой аж



Холбоотой мэдээ