БУЛГАН: Сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн гарын үсэгтэй сансрын батламжууд 21 аймаг руу хүргэгдэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган, 2024 оны аравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Хүүхдийг сансар огторгуйгаар дамжуулан шинжлэх ухаанд сонирхолтой болгох, танин мэдэхүйн хөгжлийг нь дэмжих зорилготой шинжлэх ухааны өдөрлөг “Дэлхийн сансрын 7 хоног”-ийг Булган аймгийн Орон нутаг судлах музейд амжилттай зохион байгуулж байна.
Булган аймгийн Орон нутаг судлах музейд энэ өдрүүдэд, сансар огторгуй, шинжлэх ухааны үзэсгэлэн-Сансрын шинжлэх ухааны туршилт, воркшопууд, шинжлэх ухааны шоу, тайзны үзүүлбэрүүд, хамгийн гоё нь сансарт ил захидал илгээгээрэй, илгээсэн захидал тань задгай сансарт гарч сансарт хөөрсөн гэсэн тамга дарагдан буцаж ирэх болно.
Сансрын 7 хоногийг дэлхий даяар нэгэн зэрэг зохион
байгуулдаг манай гаргийн хамгийн том шинжлэх ухааны үйл ажиллагаа юм.
1999 оны НҮБ-ын нэгдсэн хуралдаанаар жил бүрийн 10 дугаар сарын 4-10-ний өдрийг Дэлхийн сансрын 7 хоног болгон зарлаж, сансрын шинжлэх ухааныг хамгийн хүртээмжтэйгээр иргэд, хүүхэд багачуудад таниулан сурталчилсаар 24 дахь жилдээ зохион байгуулж байна.
Булган аймгийн
уугуул сансрын нисгэгч Ж.Гүррагчаа дэлхийн 101, ази тивийн 2 дахь сансрын
нисгэгч болж эх дэлхийгээ 124 удаа тойрч байсан. Сансрын
нисэгч Ж.Гүррагчаа баатрын гарын үсэгтэй сансрын батламжууд маргааш 21
аймаг руу хүргэгдэх юм.
Энэ жилийн сансрын 7 хоногийг аймгийн Хүүхэд
гар бүл хөгжил хамгааллын газар, Юнител групп, аймгийн Хүүхдийн зөвлөл хамтран зохион байгуулж байна.