ХӨВСГӨЛ: Мөрөн суманд 13511 сонгогч саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-12 11:32:21

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 12 /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 хэсгийн хороонд санал хураалт болж МАН олонх болжээ.


Мөрөн сумын хэмжээнд сонгогчийн нэрсийн жагсаалтад 26621 сонгогч бичигдсэнээс 13511 иргэн 50,7 хувийн ирцтэй саналаа өгчээ.


Монгол ардын намаас 18, Ардчилсан намаас 11 суудал авч урьдчилсан дүнгээр МАН олонх боллоо гэдгийг Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Э.Улам-Өсөх мэдээллээ.

 

 

 

Холбоотой мэдээ