ЗАВХАН: Хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн тул дахин санал хураалт явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-10-12 12:55:39

Улиастай, 2024 оны аравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ИТХ-ын сонгуулийн 20-р тойрог Цэцэн-Уул суманд дахин санал хураалт явуулахаар боллоо.


Орон нутгийн сонгуулийн эцсийн дүн мэдээгээр Завхан аймгийн ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч Ц.Энхтуяа, АН-аас нэр дэвшигч Б.Оргилсайхан нарын санал тэнцсэн тул хуулийн дагуу 10 хоногийн дотор нэмэлт санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ.


Мөн сумын ИТХ-ын сонгуульд Завханмандал сумын 1-р хэсэг, Түдэвтэй сумын 2-р хэсэг, Эрдэнэхайрхан сумын 3-р хэсэг, Асгат сумын 1-р хэсэг. Идэр сумын 1-р хэсэг, Отгон сумын 4-р хэсэг, Тосонцэнгэл сумын 5-р хэсэгт сонгогчдын санал тэнцсэн тул нэмэлт санал хураалт явуулна. Аймгийн Сонгуулийн хорооноос өнөөдөр дэлгэрэнгүй мэдээллийг өгнө.

Холбоотой мэдээ