Эмэгтэйчүүд бизнес эрхлэхийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-10-29 14:46:40

Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Монголбанк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хамтран Монгол Улсад “WE Finance code” санаачилгыг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурав.


Ингэснээр манай улсад дээрх санаачилгыг хэрэгжүүлэхэд Монголбанк манлайлан оролцох бөгөөд талууд хамтран эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийн тоон мэдээлэл, статистик тайлангийн давтамж, чанарыг сайжруулах, түүнд үндэслэн эмэгтэйчүүд бизнес эрхлэхийг бодлого, санхүүгээр дэмжих юм. 


Эмэгтэй бизнес эрхлэгчдийг чадавхжуулах нь Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх гол түлхүүр учир WE Finance Code-ийн тусламжтай талууд бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгохын тулд санхүүгийн салбарт хамтран ажиллана. Энэ нь санхүүгийн хүртээмжийг ахиулах, эрх тэгш ирээдүйг бий болгохын төлөөх хамтын зүтгэлийг бататгаж байгааг төв банк мэдээлжээ.


Дэлхийн банкаас бусад олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг “We-Fi” (Women’s Entrepreneurs Finance Initiative) хөтөлбөрийн хүрээнд ЕСБХБ нь эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулах, тоон мэдээлэлд үндэслэн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг бодлогоор дэмжих үүднээс “WE-Fi Code” санаачилгыг эхлүүлсэн. Англи улсад анх амжилттай хэрэгсэн тус санаачилгад одоогоор 14 улс орон нэгдээд байгаа аж. 

Холбоотой мэдээ