ХӨВСГӨЛ: Сүүлийн жилүүдэд төрөлт эрс багасч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-11-29 15:58:35

Мөрөн, 2024 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд төрөлт эрс  багасч байна.


Аймгийн хэмжээнд энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар 1601 эх амаржсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 255 тохиолдол буюу 13,7 хувиар багассан байна гэдгийг Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн захирал Г.Оюунжаргал хэллээ.


Хөвсгөл аймгийн төрөлтийн тоог сүүлийн 10 жилээр харвал 2014 онд хамгийн өндөр буюу 3592, 2022 онд хамгийн бага буюу 2683 хүүхэд төрсөн байна.


Төрөлт яагаад багасч байгаа тухай албан ёсны судалгаа гараагүй ч эдийн засгийн хямралтай холбоотой гэж үзэж байна.


Төрж буй эмэгтэйчүүдэд өгдөг нийгмийн халамж, цалинтай ээж хөтөлбөрийн мөнгөн урамшуулал амьдралд хүрэлцэхгүй байгаа учраас ээжүүд ажил хийж хөдөлмөрлөсөөр байгаа нь төрөлт буурахад нөлөөлж буй шалтгааны нэг гэдгийг Мөрөн сумын иргэн ээжүүдийн төлөөлөл Д.Хонгорзул хэлж байна.

 

Холбоотой мэдээ