ХОВД: Хүүхэд хөгжүүлэх 19 дугуйлан хичээллэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн төвд Хүүхдийн ордон анх 2008 онд ашиглалтад оржээ.
Өнгөрсөн онд их засвар хийсэн бөгөөд тус ордонд одоогоор хүүхэд хөгжүүлэх 9 төрлийн 19 дугуйлан ажиллаж байна.
Үүнд шатар, даам, бүжиг, дуу, хөгжим, уран нугаралт, драм, уран зураг, гар урлал, англи хэл, математик, монгол хэл, бага ангийн сурагчдын хичээлийн хоцрогдол арилгах чиглэлээр 280 гаруй хүүхэд суралцаж байгаа гэж Хүүхэд,
гэр бүлийн хөгжил хамгааллын газраас мэдээллээ.
Дугуйлангийн суралцагчид аймаг, улс, бүсийн тэмцээнд жил бүр
оролцож, авьяас, ур чадвар, мэдлэгээ өргөжүүлж, амжилтаа ахиулж буй.