СҮХБААТАР: Түймэрт өртсөн 485 малын сэг зэмийг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-04-04 15:32:35

Баруун-Урт, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Тус аймагт хээрийн түймрийн улмаас 760 мал, амьтан зүй бусаар хорогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар 198 адуу, 57 үхэр, 151 хонь, 79 ямаа нийт 485 мал амьтны сэг зэмийг устгалд оруулжээ.


Мөн устгалын цэг болон нийтийн эзэмшлийн талбай, хашаа хороо, өтөг бууц, бэлчээрийн талбай зэрэг 476 мянган м.кв талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

 

Энэ өвөл цаг сайхан байсан учир малын зүй бүс хорогдол бараг бүртгэгдээгүй. Энэ жилийн хорогдлын гол шалтгаан нь хээрийн түймэр байлаа. МЭЕГ-ын даргын мал амьтны сэг зэмийг цуглуулж устгах орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын нэгдсэн удирдамж, аймгийн Засаг даргын 144 дүгээр захирамжийн хүрээнд түймэр гарсан Асгат, Сүхбаатар, Эрдэнэцагаан суманд сэг зэм устгалын ажил үргэлжилж байна. Энэ ажил он дуустал үргэлжилнэ. Цаашид түймэрт хайрагдсан малыг эмчлэх, тэнхрүүлэх эм урвалж, тэжээлийн бэлдмэлийн зардлыг аймаг, сумын Онцгой комиссоос шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай гэж МЭГ-ын мал амьтны эрүүл мэндийн албаны дарга Ж.Сундуй хэллээ.


Мал, амьтны сэг зэм устгах ажилд одоогоор 5,7 сая төгрөгийг зарцуулаад байна

Холбоотой мэдээ