Засгийн газрын хуралдаанаар шатахууны хангамжийн талаарх мэдээллийг сонсоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.
Хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн цэргийн бие бүрэлдэхүүний томилолтын зардлыг шинэчлэн тогтоох тухай, “Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв байгуулах тухай” Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулах тухай, “Мянганы сорилтын сангийн Хоёр дахь Компакт гэрээний хүрээнд хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Ногоон нуур-1008 айл”-ын орон сууцны төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж байна.
Мөн Монгол Улсыг олон улсад сурталчлах хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, хугацаат цэргийн алба хаагчдад тухайн орон нутагт нь шаардлагатай мэргэжил эзэмшүүлэн, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэл, шатахууны нийлүүлэлтийн талаарх мэдээллийг сонсох юм.
Холбоотой мэдээ


