Эрчим хүчний гудамжны уулзварыг хааж засна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-10-22 12:33:15

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Эрчим хүчний гудамжны уулзварыг энэ сарын 24-ний 23:00 цагаас 25-ны 23:00 цагийн хооронд хааж, асфальт бетон хучилтын ажил хийнэ.


Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын хоёрдугаар хэсэг, Эрчим хүчний гудамжны уулзварыг хаах үеэр жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ. 

Холбоотой мэдээ