Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сангийн батлан даалтын үлдэгдэл 2025 оны 3 дугаар улиралд 2024 оны мөн үеийнхтэй харьцуулбал 64.0 тэрбум төгрөгөөр, батлан даалт гаргасан зээлийн үлдэгдэл 131.8 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгджээ.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны нэгтгэсэн тайланд тэмдэглэснээр 2024 оны мөн үеийнхээс олгосон батлан даалтын дүн, тоо болон зарим үзүүлэлт буурчээ.
Улсын хэмжээнд тус сангаас гаргасан зээлийн батлан даалтын мөнгөн дүн, батлан даалтын тоог бүсээр нь авч үзвэл:
Нэг зээлдэгчид оногдох батлан даалтын үлдэгдэл дунджаар Улаанбаатар хотод 336.9 сая төгрөг, орон нутагт 26.7 сая төгрөг, улсын хэмжээнд 31.1 сая төгрөг байгаа юм.
Тус санд зээлийн батлан даалт гаргуулах 1818 хүсэлт иржээ. Түүнийг 100 хувь шийдвэрлэсэн байна.
Батлан даалт гаргасныг салбар тус бүрээр гаргавал:
Бусад салбарт олгосон батлан даалтын дийлэнх хэсгийг шинэ хоршоо хөдөлгөөний болон ипотекийн зээл бүрдүүлжээ.
Мөн эх үүсвэрийн 35.3 тэрбум төгрөгийг шинэ хоршоо хөдөлгөөн, 13.1 тэрбумыг Азийн Хөгжлийн Банкны МОН-3338, 4.6 тэрбумыг ипотек, 2.5 тэрбумыг банк, 405 саяыг атар-4 аян, 614.8 саяыг цагаан алт, 84.0 саяыг Азийн Хөгжлийн Банкны Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, 58 саяыг Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангийн төсөл бүрдүүлж байна.
Харин олгосон зээлийн батлан даалтын хувьд:
Харин гаргасан батлан даалтын дундаж хугацаа 84.6 сар буюу 7.1 жил байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 5.2 сараар нэмэгдсэн үзүүлэлт юм
Хаан банк олгосон батлан даалтын 61.0 хувийн, Төрийн банк 15.1 хувийн, Худалдаа хөгжлийн банк 11.8 хувийн, Голомт банк 5.5 хувийн, Капитрон банк 4.4 хувийн, Хас банк, 1.8 хувийн Богд банк 0.3 хувийн, Ариг банк 0.1 хувийн зээл тус бүр гаргасан байна.
Батлан даалттай олгосон зээлийн 68.1 хувийг иргэн, 31.9 хувийг аж ахуйн нэгж авсан байна. Иргэнд гаргасан батлан даалтын 26 хувийг ипотекийн зээлд, шинэ хоршоо хөдөлгөөний хүрээнд 51.1 хувийг олгожээ.