Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаангом, 2026 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн шөнө Түргэнд 7.0 мм, Сагилд 4.0 мм, Тэсэд 3.0 мм, Давстад 2.3 мм, Улаангом, Зүүнговь, Хяргаст 2.0 мм, Малчин, Баруунтуруунд 1.0 мм, Өмнөговьд 0.7 мм, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан суманд 0.0 мм цас орсон бол бусад нутгаар хур тунадас ороогүй байна.
Өмнөговь, Зүүнхангай, Цагаанхайрхан суманд салхины дундаж хурд секундэд
7-13 метр, их хурд секундэд 11-20 метр хүрч ширүүссэн бол бусад нутгаар 1-8 м/с
байжээ.
Өнөөдөр нийт нутгаар +8...-22 градус, шөнөдөө агаартаа -4...-28 градус, хөрсөндөө -8...-32 градус хүйтэн байна.Одоогоор Хяргас 32 см, Түргэн 25 см, Малчин 24 см, Баруунтуруун 21 см, Зүүнговь, Сагил 20 см, Тэс 17 см, Улаангом 15 см, Давст 8 см, Цагаанхайрхан 7 см, Өндөрхангай 6 см, Бөхмөрөн, Наранбулаг 2 см, Өмнөговь, Завхан, Өлгий 1 см, Ховд, Зүүнхангай суманд 0.5 см цастай байна гэж аймгийн УЦУОШТ-ийн Синоптик инженер М.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.