Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албанаас өнөөдөр өглөөний 07:30 цагийн байдлаар орон нутгийн цаг агаар болон авто замын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Үүнд, Төв, Хөвсгөл, Орхон, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Ховд, Увс, Булган, аймгийн нийт нутгаар цас орж цасаар шуурч замын зорчих хэсэг гулгаа үүсээд байна. Мөн Завхан, Сэлэнгэ, Дархан-Уул, Говь-Алтай аймгийн нийт нутгаар цас орсон замын зорчих хэсэг гулгаа үүссэн. Дундговь, Говьсүмбэр, Дорноговь аймгийн нутгаар хүйтэн салхитай цасаар шуурч замын зорчих хэсэг гулгаа үүссэн байна. Хэнтий, Сүхбаатар аймагт бага зэргийн цас орсон хүйтэн салхитай шуурч замын зорчих хэсэг гулгаа үүсжээ.
Бусад нийт нутгаар цаг агаар тогтуун, хур тунадас ороогүй, тэнгэр цэлмэг, хүйтэн салхитай, -11-33 хэмийн хүйтэн байна.
Улаанбаатар хотод 07:30 цагийн байдлаар -16 хэмийн хүйтэн, цаг агаар тэнгэр бүрхэг, цас ороогүй. Олон улс, улсын болон орон нутгийн чанартай авто замд хаасан зам, даваа байхгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.