Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр УОК-ын хуралдааны шийдвэрийг танилцуулав.
Тэрбээр, “ОХУ-ын Эрхүү хотод тарваган тахал гарсан байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан УОК өндөржүүлсэн бэлэн байдалд байна. ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, хүний сайн сайхан байдал, эрүүл мэнд, эрүүл ахуйн асуудал хариуцсан холбооноос ирүүлсэн албан ёсны хариу нь Ковид-19 болон риновирусний тус тус хоёр тохиолдол илэрсэн, бусад аюултай халдварт өвчний шинж илрээгүй” гэлээ.
Түүнчлэн баавгай суурьшлын бүсэд орж ирсэн 557 дуудлага ирж, есөн баавгайг аюулгүй болгосныг Шадар сайд Н.Номтойбаяр дурдаад, амиа алдсан иргэний ар гэрт Монгол Улсын Засгийн газар, УОК-ын нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлэв.
Засгийн газрын тогтоол гаргаж, Амьтны тухай, Хил хамгаалах тухай, Эрүүгийн хуулийг үндэслэн тусгай тогтоосон бүсэд баавгай агнах зөвшөөрөл олгох шийдвэр гаргажээ. Тогтоосон байршлаас өөр газар, ондоо зорилгоор ан агнавал Эрүүгийн хууль үйлчлэхийг анхааруулж, хяналтаа сайжруулахыг орон нутгийн удирдлагуудад үүрэг, даалгавар өгсөн байна.
Мал, амьтны гоц халдварт, ямааны годрон өвчнөөс сэргийлэх, зайлшгүй шаардлагаар хэрэглэх вакцин үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд шаардагдах санхүүг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.