"Эмэгтэйчүүдийн дуу хоолой" зөвлөгөөнд 100 орчим хүн оролцлоо
Ховд /МОНЦАМЭ/ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Эмэгтэйчүүдийн дуу хоолой” сэдэвт зөвлөгөөн зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд Жаргалант сумын 12 багийн эмэгтэйчүүдийн төлөөлөл 100 орчим хүн оролцож, зорилтот болон ердийн гэр бүлийн амьдралын хэв маяг, нийгэм, эдийн засгийн харилцаа, охид, эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй ярилцлаа.
2287 дня