Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмч сувилагч, сувилагч өвчтөний зохистой харьцааг бүрдүүлж, сувилагчдын ажлын ачааллыг бууруулан улмаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ЭМЯ-наас дэвшүүлэн тавьсан “1:2” зорилтын хүрээнд сувилагч нарыг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад ороход бэлтгэх, дэмжлэг үзүүлэх 3 хоногийн сургалт өнөөдөр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд нээлтээ хийлээ.
2406 дня