Багануур дүүрэгт амбулаторийн үзлэгийн 3.7 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн энэ сарын 27-нд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв, "Энэрэлт-Өлзий", "Ач элбэрэл" өрхийн эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ, томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцлаа.
2377 дня