Эрүүл мэндийн салбарт ардын эмч нэгээр нэмэгдлээ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажилласан эмч, эмнэлгийн ажилчдыг төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Дэд сайд Л.Бямбасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц нар гардуулан өглөө.
2347 дня