Хүүхэд харах үйлчилгээний цэгүүдэд хяналт үнэлгээ хийлээ
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ЗДТГ-аас өнөөдөр аймгийн төвд үйл ажиллагаа явуулж байгаа хүүхэд харах үйлчилгээний цэгүүдэд хяналт үнэлгээ хийлээ. Улаангом сумын 3 дугаар багт “Хөгжилтэй багачууд”, “Яагаадхан”, “Баярлалаа”, Долдугаар багт “Хөөрхөн дэлхий”, Есдүгээр багт “Оюунлаг үрс”, Арваннэгдүгээр багт “Жавхаалаг жаалууд”, “Бөмбүүлэй”, 12 дугаар багт “Гэрэл” хүүхэд харах үйлчилгээний цэгүүд тус тус ажиллаж байна.
2402 дня