Өсөх идэр начин Очирын Пүрэв агсны хөшөөг босголоо
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймгийн Хүрмэн сумын харьяат Монгол улсын өсөх идэр начин ард олноо "Морьт"
хэмээн алдаршсан Очирын Пүрэв агсны хөшөөг төрсөн нутагт нь босголоо. Хөшөөг
босгох ажлыг өсөх идэр начны гэргий Ард түмний гавьяат эмч, Эрүүл мэндийн
тэргүүний ажилтан Г.Сэлэнгэ үр хүүхдүүд, ач зээ, ах дүү болон бөхөд хайртай ард
түмнийхээ сэтгэл зүтгэл хандив дэмжлэгээр бүтээлгэжээ.
2430 дня