Улс хооронд зорчигч тээврийн  үйлчилгээ нэвтэрлээ
                                    Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт улс хоорондын зорчигч тээврийн шинэ чиглэл бий боллоо. Монгол Улсын авто тээврийн төлөөлөгчид болон ӨМӨЗО-ны Зам, харилцаа, 
тээврийн танхимын төлөөлөгчдийн 32 дахь удаагийн ээлжит уулзалтаар Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт, БНХАУ-ын Ганц мод боомт чиглэлд улс хоорондын тогтмол зорчигчийн тээврийн үйлчилгээ эхлэхээр
 тогтсоны дагуу тээврийн үйл ажиллагаа энэ сарын 11-нээс өдөр эхэлжээ.
                    
                         2573 дня