Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахад бүтээгдэхүүн нийлүүлэх санал тавив
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Дорноговь аймагт болж буй Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдааны үеэр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай Доншен газрын тос (Монгол) ХХК-ийн удирлагуудтай уулзаж, газрын тосны олборлолт, ашиглалтын талаар санал солилцлоо.
30 дня