Давс, бодисны нөөц багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-24 17:09:08

Сүхбаатар аймгийн нийт газар нутагт 100 хувьд нь цасан бүрхүүл тогтож мөн Баруун-Урт сумын хэмжээнд цас ахиу хэмжээгээр орсон. Хальтиргаа гулгаанаас сэргийлж цацдаг давс, бодисны  50 гаруй хувийг хэрэглэжээ.

Давсны нөөц 2,3 удаагийн цас ороход цацах, бодисны нөөц бага байгаа ажээ. Төсөв мөнгөний хүрэлцээ тааруухан байгаа учраас он гаргаад татах нөөцлөх ажлыг хийх бололтой. Хот тохижилтынхон  цас ороход цэвэрлэх техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа гэлээ. Сүүлийн хэд хэдэн удаагийн орсон цасыг цэвэрлэх ажилд байгууллагууд идэвхтэй оролцсоныг Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга онцолж байлаа. Аймгийн төв болон 5-р тойргийн гадна талын замууд машин  явахад хүндрэл саадгүй болжээ.

Сүхбаатар аймаг А.Нарантунгалаг 

Связанные новости