Үндсэн хуулийн өдөрт зориулсан тэмцээнүүд амжилттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-01-12 15:11:00

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тохиолдуулан Булган аймгийн хууль хяналтын байгууллагуудын дунд олон төрөлд шилжин явах цомын тэмцээн амжилттай болж шагналаа гардууллаа.

Буудлага, биллиард, ширээний теннис, гар бөмбөг, сагсан бөмбөгийн эрэгтэй эмэгтэй багууд 2 өдөр өрсөлдлөө. Тэмцээнд 15 байгууллагын 21 баг тамирчид оролцож хурд хүч авхаалж самбаагаа сорилоо. 

Биллиардны хосын төрөлд: 1-р байр Хилийн цэргийн 0286-р ангийн баг, 2-р байр Цагдаагийн газрын баг, 3-р байр Тагнуулын газрын баг шалгарлаа.

Буудлагын төрөлд /эр/: 1-р байр Хилийн цэргийн 0286-р ангийн тамирчин Мөнх-Эрдэнэ, 2-р байр аймгийн Прокурорын газрын тамирчин н.Одбаатар, 3-р байр аймгийн Тагнуулын газрын тамирчин н.Пүрэвсүрэн,  \эм/: 1-р байр АЗДТГ-ын тамирчин П.Хишигдаваа, 2-р байр Шүүх Тахарын албаны хамтарсан багийн тамирчин С.Байгальмаа, 3-р байр аймгийн Прокурорын газрын тамирчин н.Ариунцэцэг нар шалгарсан бол  ширээний теннисний эрэгтэй  төрөлд : 1-р байр Шүүхийн шинжилгээний алба Улсын бүртгэлийн хэлтсийн тамирчин н.Оюунбаяр, 2-р байр Хилийн цэргийн 0286-р ангиийн тамирчин Мянганбаатар,  3-р байр аймгийн Цагдаагийн газрын тамирчин Баярсайхан, харин эмэгтэй төрөлд  1-р байр АЗДТГ-ын тамирчин Г.Оюунбилэг, 2-р байр Мэргэжлийн хяналтын тамирчин Б.Долгорсүрэн, 3-р байр Хилийн цэргийн 0286-р ангиийн тамирчин н.Саранцэцэг нар шалгарчээ.

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй төрөлд  1-р байрыг Хорих 439-р анги, 2-р байр Зэвсэгт хүчний 234-р анги, 3-р байр аймгийн Цагдаагийн газар, эмэгтэй баг тамирчдаас 1-р байрыг Хилийн цэргийн 0286-р ангийн баг, 2-р байр Шүүх Тахарын албаны хамтарсан баг, 3-р аймгийн Зэвсэгт хүчний 234-р ангиуд шалгарсан байна. Гар бөмбөгийн тэмцээний эрэгтэй багуудаас  1-р байрыг Онцгой байдлын газар, 2-р байр аймгийн Цагдаагийн газар, 3-р байр Зэвсэгт хүчний 234-р анги,  эмэгтэй багуудаас 1-р байрыг Шүүх Тахарын албаны хамтарсан баг, 2-р байр Хилийн цэргийн 0286-р анги, 3-р байр аймгийн АЗДТГ нар тус тус эзэллээ.

Тэмцээний нийт дүнгээр Хилийн цэргийн 0286-р ангийн хамт олон тэргүүлж,  шилжин явах цомын эзэд болсон бол 2-р байрыг  аймгийн Цагдаагийн газар, 3-р байр АЗДТГ тус тус эзэллээ. Энэ жилийн тэмцээн амжилттай болж Хилийн цэргийн 0286-р ангийн хамт олон шилжин явах цомын эзнээр 2дахь удаа тодорлоо.

П.Батням

 

 

 

Связанные новости