Д.Сүхбаатарын талбайг угааж цэвэрлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРД.Сүхбаатарын нэрэмжит бүрэн дунд сургуулийн ахлах ангийн 300 гаруй хүүхэд өнгөрсөн амралтын өдөр Баруун-Урт хотынхоо төв цэг болсон их жанжин Д.Сүхбаатарын хүрэл хөшөө бүхий талбайг угааж цэвэрлэжээ.
Ирэх сард 90 жилийн ойгоо тэмдэглэх тус сургуулийнхан хичээлийн байр танхим, орчноо тохижуулахад чиглэгдсэн олон бүтээлч ажлыг үе үеийн төгсөгчдийнхөө дэмжлэг туслалцаатайгаар хийж байгаа төдийгүй орон нутгийнхаа хөгжил дэвшил, тохижилтод өөрсдийн хувь нэмрээ ийнхүү оруулсаар байна.
Г.Сүхээ
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
3 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
9 дня
Ulaanbaatar
Комментарии