Өнөөдөр “Дэлхийн зүрхний өдөр” тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2018-09-29 15:35:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн есдүгээр сарын 29-ны өдрийг “Дэлхийн зүрхний өдөр” хэмээн дэлхийн олон улс оронд тэмдэглэдэг уламжлалтай билээ. 


Монголд төдийгүй дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчин байдаг. Өнөөдөр дэлхий дээр зүрх судасны өвчнөөр жилд 17.5 сая хүн нас барж байдаг гэсэн судалгаа бий. 




Энэ өдөр Д.Сүхбаатарын талбай дээр 12-16 цагийн хооронд  Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлэг, Нийслэлийн зургаан дүүргийн эмч нар иргэдийн зүрхний хэм, даралтыг үзэж, эрүүл хооллолт, эмийн зөв зохистой хэрэглээний талаар үнэ төлбөргүй  мэдээлэл, зөвлөгөө өгч байгаа юм. 

Связанные новости