ЭХЭМҮТ яаралтай түргэн түсламжийн үед ашиглах нисдэг тэрэгний зогсоолтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-29 12:16:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭХЭМҮТ-ийн урд талбайд олон улсын жишигт нийцсэн, яаралтай түргэн тусламжийн үед ашиглах нисдэг тэрэгний зогсоол байгуулжээ.


Өмнө нь ГССҮТ-ийн гадна зам, талбайн тохижилтын ажлын хүрээнд нисдэг тэрэгний зогсоолыг байгуулсан билээ.

Улсын хэмжээнд эх, нярайн болон эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг ЭХЭМҮТ-ийн хувьд жилдээ 12 мянган эхийг амаржуулдаг, 1100 гаруй ажиллагсадтай томоохон эмнэлэг. Тус эмнэлгийн 15.900 ам дөрвөлжин талбайг асфальтаар хучиж, 157 авто зогсоолыг бий болгосон бөгөөд 2260 ам дөрвөлжин талбайг явган хүний зам болгон тохижуулжээ. Мөн 2500 ам дөрвөлжин талбайд ногоон төгөл байгуулан нийт 85 ширхэг нарс, 48 ширхэг зөөврийн мод суулгасан аж. Хоёр байршилд хүүхдийн тоглоомын талбай гарган тохижуулсан төдийгүй 70 ширхэг гэрэлтүүлэг, 74 хогийн сав, 16 ширхэг сандал бүхий 11 амралтын сүүдрэвчтэй болгожээ.

Эмнэлгийн байгууллагын гадна зам талбайд гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий ногоон байгууламж, амралтын сүүдрэвч болон авто зогсоолыг бий болгож, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шийдвэрлэн орц гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлснийг эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хэллээ.

Связанные новости