Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-29 14:25:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эмч сувилагч, сувилагч өвчтөний зохистой харьцааг бүрдүүлж, сувилагчдын ажлын ачааллыг бууруулан улмаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор ЭМЯ-наас дэвшүүлэн тавьсан “1:2” зорилтын хүрээнд сувилагч нарыг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад ороход бэлтгэх,  дэмжлэг үзүүлэх  3 хоногийн сургалт өнөөдөр АШУҮИС-ийн Сувилахуйн сургуульд нээлтээ хийлээ.


Уг сургалтаар хүүхэд асрах чөлөөтэй байсан болон бусад шалтгааны улмаас мэргэжлээрээ  5 хүртэлх жил ажиллаагүй сувилагч нарт  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх, мэдлэгийг олгох юм. Энэ удаагийн сургалтад 30 сувилагч хамрагдаж буй бөгөөд сургалтын дараа  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад орох аж.

Цаашид 1:2 зорилтын хүрээнд сувилахуйн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сувилагчдын мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд анхаарч сургалтын олон хэлбэрээр мэргэжил дээшлүүлэх, зайн болон танхимын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Связанные новости