Зорилтот бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-10-31 17:37:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ жил улсын хэмжээнд ДЭМБ-ын гэрчилгээтэй БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн 125 мянган хүн тун вакциныг хүлээн авч, сайн дурын дархлаажуулалт эхэллээ.


Уг вакцинаар эмч, эмнэлгийн ажилчид, нийслэл хотын 160 гаруй цэцэрлэгийн хүүхэд, замын цагдаа, онцгой байдлын албан хаагчид зэрэг зорилтот бүлгийн хүн амыг үнэ төлбөргүй дархлаажуулах юм.

Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн дархлаажуулалтын кабинетад ажлын өдүүдэд 9:00-15:00 цагийн хооронд 15 мянган төгрөгийн төлбөртэй дархлаажуулж байна.

 

 

Связанные новости