“Мария” эмнэлэг бүсгүйчүүдэд бэлгээ задаллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭмэгтэйчүүдийн ”Мария” эмнэлэг нь Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүддээ гайхалтай бэлэг задаллаа.
Эмэгтэйчүүд улиралдаа нэг удаа эмчид үзүүлж, үзлэг шинжилгээнд орж байх ёстой. Гуравдугаар сарын 8, 9, 10-нд эхний 20 үйлчлүүлэгчид эмэгтэйчүүдийн дотуур үзлэг, умайн хүзүүний өнгөт дуран оношилгоо, ЭХО, мазокийн шинжилгээ үнэ төлбөргүй үзэж үйлчлэх бөгөөд энэ сарыг дуустал бүх шинжилгээг 20 хувийн хямдралтай хийж үйлчилж байна.
Эмэгтэйчүүдийн “Мария” эмнэлэг нь дэлхий дахины анагаах ухаанд хэрэглэгдэж байгаа дэвшилтэт сүүлийн үеийн аппарат, тоног төхөрөмжөөр хавсарч физик эмчилгээ, дусал тариа хослуулан эмчилж байна. Мөн эмэгтэйчүүдийн бүх төрлийн шинжилгээг авч ердөө 10-20 минутын дотор хариуг нь гарган таны үнэт цагийг үрэлгүй түргэн шуурхай найрсаг үйлчилгээг үзүүлнэ. Сүүлийн жилүүдэд манай эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог эмэгтэйчүүдийн хэвлий, нуруу, давсаг хавийн өвдөлт, үргүйдэл зэрэг өвчлөлүүдийг оношилж, мэргэжлийн өндөр түвшины салбартаа тэргүүлэгч эмч нар зөвлөн эмчилж байна.
Монголд ганцхан байдаг богино долгионы эмчилгээний апарат зөвхөн “Мария” эмнэлэгт суурилагдсан байна. Мөн бүх эмчилгээ сүүлийн үеийн тоног төхөөрөмж дээр хийдэг болохоор эмчилгээ бүр өндөр үр дүнтэй болдог.