Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэгт 45 ор нэмж байршуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын төлөөлөл Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн томуу, томуу төст өвчний эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдалтай танилцлаа.
Тус эмнэлэг үндсэн 125 ортой бөгөөд томуугийн өвчлөлийн
нөхцөл байдлын бэлэн байдлыг хангах хүрээнд 45 ор нэмж дэлгэжээ. Энэ сарын 14-ний өдрийн байдлаар 190
хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь 2 сарыг дуустал эмийн нөөцөө бүрэн бүрдүүлсэн бөгөөд эрүүл мэндийн байгууллагын хуваарийн дагуу удирдлагууд хариуцлагатай жижүүрт гарах зохион байгуулалтын арга хэмжээ авчээ. Мөн эмч, сувилагч нараас томуугийн өвчний үеийн тусламж, үйлчилгээний мэдлэг бататгах шалгалтыг авч, эмчилгээ сувилгааны алдаа, эрсдлээс сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
Сургалтын
өрөө физик эмчилгээний өрөөг суллан 45 ор нэмж байршуулж, мэдрэлийн 50 ортой
тасгийг томуугийн тусламж, үйлчилгээнд ашиглаж байгаа. Энэ жил эрт
вакцинжуулалтыг томууны дэгдэлтээс 1 сарын өмнө зохион байгуулсан нь хүүхдэд дархлаа
тогтож, өвчин хүндрэхээс урьдчилан сэргийлж байна гэдгийг эмч нар хэлж байв. Учир нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад
эрчимт эмчилгээнд хэвтэх хүүхдийн тоо цөөн байна. Гэхдээ гэртээ халууруулж
удаасан хүүхэд ирж байгаад иргэд хүүхдийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй гэдгийг
санууллаа.