Нүүрс тээвэрлэдэг 13 мянган жолооч эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-17 09:50:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-наас Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд нүүрс тээвэрлэдэг 13 мянган жолооч болон суурин амьдардаг 2000 иргэн, энд ажилладаг цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчдад урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр чадварлаг, мэргэжлийн баг зохион байгуулан газар дээр нь ажиллаж байна.

УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран 7 хоногийн турш ажиллах юм. Ингэхдээ 20 чиглэлээр үзлэг, 10 гаруй шинжилгээ, шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа өгөх аж. Зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр "Эрдэнэс Монгол" ХХК хариуцаж байгаа юм.


Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үзлэгийн үеэр хэлэхдээ, “Ар гэрээсээ амьдралын эрхэнд хол байгаа жолооч нар маань их баярлаж байна. Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа эрчүүд минь юм шүү дээ. ЗТЯ-наас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолбор барьж байна. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно гэдгийг онцлов.

Связанные новости