Эмгэг судлаач эмч, техникч нар Японд шинэ технологиор оношлоход суралцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-17 11:08:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-ын дэмжлэгтэй 2018-2020 онд Япон улсын Хирошима их сургууль, Эмгэг судлалын үндэсний төв, Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлэг “Уушги тоосжих өвчин асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадавхийг сайжруулах” төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Уг төслийн хүрээнд уушги тоосжих өвчин, асбестын шалгаант амьсгалын замын өвчин, түүний хүндрэл болох уушгины урьдал өвчин, уушгины хавдар, мезотелиома зэрэг өвчний оношилгооны сургалтыг энэ сарын 3-10-нд Япон улсын Хирошима Их Сургуульд зохион байгуулав. Сургалтад Эмгэг судлалын үндэсний төв болон орон нутгийн эмгэг судлаач эмч, лабораторийн техникч нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй амжилттай суралцаад ирлээ. Төслийн хүрээнд Эмгэг судлалын үндэсний төвд зайн оношилгооны төхөөрөмж болох Нанозүүмэр /NanoZoomer SQ/-ийг суурилуулан эдийн шинжилгээгээр уушгины эмгэгийн оношилгоог Японы эмч нартай хамтран хийх, санал солилцох боломжтой болов.

Связанные новости