Нобелийн шагналын мөнгөөрөө Иракт эмнэлэг барина
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАИР. /ТАСС/. Иракийн хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн Энх тайвны
шагналтан Надя Мурад шагналын мөнгөө улс орондоо эмнэлэг барих ажилд зарцуулах
бодолтой байгаа аж.
Тэрбээр
өөрийн төрсөн хот Синжарт бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст зориулсан төвийг
барих ажилд шагналын мөнгөө зарцуулахаар төлөвлөж байна.
2014 онд террористуудын бэлгийн боолчлолд өртсөн 7000 езид эмэгтэйн нэг нь Надя Мурад юм. Тэр үед бүсгүй 20 настай байжээ. Бэлгийн боолчлолд өртсөн хүмүүсийн дунд залуу охид болон настай эмэгтэйчүүд багтаж байжээ. Тэдний дийлэнх нь босогчдын гарт амиа алдсан байна.
Анх удаагийнх нь зугтах оролдлого бүтэлгүйтэж байсан хэдий ч Надя Мурад үүгээр
зогсоогүй байна. Тэрбээр бусад дүрвэгстэй хамт Герман руу нэвтэрч чадсан бөгөөд
одоо тэндээ оршин сууж, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг
байна. 2016 онд “Time” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 хүний жагсаалтад
оруулжээ.