ДЭМБ-аас “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг “Дэлхий загвар хөтөлбөр” болсныг сайшаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-12-26 14:40:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2 дахь үе шатыг амжилттай зохион байгуулж байна.


Өнөөдрийн байдлаар 786.250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдсанаас 20 гаруй мянган хүн вирусын ачаалал тоолох шинжилгээ хийлгэж, 3455 хүн вирусын эсрэг эмчилгээнд хамрагдав. Элэгний В,С вирусын эсрэг 5 төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай 2 нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан нь даатгуулагч өөрийн санхүүгийн боломжид нийцсэн эмийг сонголттой худалдан авах боломжийг бүрдүүллээ. Хөтөлбөрийн хэрэгжилтэд 13,9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулав. Уг үндэсний хөтөлбөрийг “Дэлхий загвар хөтөлбөр” болсныг ДЭМБ сайшааж, Хепатитын дэлхийн өдрийг “Илрүүлье-эмчилье” уриан дор манай улсад анх удаа зохион байгууллаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Связанные новости