Өрх, дүүргийн эрүүл мэндийн төвд резидент эмч ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн хооронд байгуулсан санамж бичгийн дагуу тус сургуулийн захирлын тушаалаар хүүхдийн нарийн мэргэжлийн резидент эмч нар, төгсөх дамжааны оюутнууд нийслэлийн дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллахаар боллоо.
Нийслэлийн 134 өрхийн эрүүл мэндийн төвд АШУҮИС-ийн 6-р
дамжааны 392 оюутан 2018 оны арванхоёрдугаар сарын 24-нөөс 2019 оны гуравдугаар
сарын 01-нийг хүртэл, төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн
эмнэлэгт хүүхдийн анагаахын тэнхимийн 22 резидент эмч 2018 оны арванхоёрдугаар
сарын 26-наас 2019 оны гуравдугаар сарын 01-нийг хүртэл тус тус ажиллах юм.
Томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж, эмнэлгийн
байгууллагын эмч сувилагч нар өдгөө ачаалалтай ажиллаж байна.