Төв аймагт шинэ оны заагт 10 хүүхэд мэндэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин нар шинэ оны эхний өдөр Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасаг, хүлээн авах болон төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ үеэр үйлчлүүлэгч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзан, тэдний санал бодлыг сонсов. Тус нэгдсэн эмнэлэгт шинэ оны заагт төрсөн 10 эхэд бэлэг гардуулан, эрүүл энх аз жаргалыг хүсэн ерөөсөн юм. Мөн хүүхдийн тасаг 28 ортой үйл ажиллагаа явуулж байгаагаас өнөөдрийн байдлаар 20 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Өнгөрсөн 7 хоногийн амбулаторийн нийт 1453 үзлэгээс 3.5 хувийг томуу, томуу төст өвчин
эзэлж байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайдын баталсан зааврын дагуу томуу, томуу
төст өвчний бэлэн байдлын төлөвлөгөөг гарган, эм, эмнэлгийн хэрэгсэл, хүний
нөөцийн хангамжид анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.