ЭХЭМҮТ-д өдөрт дунджаар 45-50 хүүхэд эмчлүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 16-нд ЭХЭМҮТ-ийн томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалтай танилцлаа.
Тус төвийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасаг 40 ортой бөгөөд томуу,
томуу төст өвчин дэгдсэн үед хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг
болон бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасгийг нийлүүлэн 45 ор нэмж дэлгэн 85 ортойгоор эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Нийт 85 орон
дээр 77 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасагт шөнийн ээлжинд дотрын 3
эмч, мэс заслын 1 эмч, резидент 3 эмч нийт 7 эмч, 4 сувилагч ажиллуулж байна.
Ингэснээр хүлээн авахын ачааллыг бууруулж, хүлээгдэл чирэгдэлгүй үйлчилж байгаа аж. Нярайн эмгэг судлалын тасаг 45 ортой ч 93 хүүхдийг хэвтүүлэн эмчилж байгаа юм байна.
Өчигдөр 17-21 цагийн байдлаар, 69 хүүхэд эмнэлэгт хандсанаас долоон хүүхэд эмнэлэгт хэвтэж, 53-д нь
зөвлөгөө өгч буцаан, 9 хүүхдэд нь яаралтай тусламж
үзүүлжээ.
Жижүүрийн эмч нар яаралтай тусламжаар ирж байгаа хүүхдийн тоо багассан боловч
хэвтэж байгаа хүүхдийн тоо цөөрөөгүй. Өдөрт дунджаар 45-50 хүүхэд хэвтэн
эмчлүүлж байгаа талаар мэдээлэв.
Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд яаралтай тусламж шаардлагатай үед тус төвтэй шууд
холбогдох яаралтай тусламжийн утсыг сэхээний тасагт ажиллуулахаар бэлтгэж байгаа аж.