Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн тѳвд хүүхдийн тасаг нэмж ажиллуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-18 23:55:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонгинохайрхан дүүргийн 1, 3, 5, 7, 8, 19, 22, 23, 24, 27 дугаар хорооны насанд хүрэгсдийн дотрын болон мэдрэлийн өвчний үеийн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг түр хугацаагаар "Ачтан” эмнэлэгт шилжүүлэхээр боллоо. 

Томуу, томуу төст өвчин ихэссэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу энэ сарын 17-ноос эхлэн 4 дүгээр сарын 1-нийг хүртэл энэхүү шийдвэрийг дагах юм.

Тус дүүргийн эрүүл мэндийн төвийн дотрын өвчин судлалын нэгдүгээр тасгийг 70 ортой хүүхдийн тасаг болгон нээж, Хүлээн авах, яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа аж.

Энэ ажлын хүрээнд, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, ЭМЯ-ны хүүхдийн тусламж үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн Ө.Энхмаа нар СХД-ийн эрүүл мэндийн тѳв, СХД-ийн нэгдсэн эмнэлгийн дарга нартай ярилцав.


Связанные новости