Нийт өвчлөгсдийн 30.9 хувийг нэг хүртэлх насны хүүхэд эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 21-ний байдлаар, амбулаторийн 75.775 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 5634 тохиолдол оношлогдлоо. Энэ нь нийт үзлэгийн 7.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.8 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 2.6 хувиар нэмэгдсэн байна гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Нийт өвчлөгсдийн 30.9 хувийг нэг хүртэлх нас, 26.5 хувийг 2-4, 14.1 хувийг 5-9
насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1421 дуудлага
ирснээс 51.1 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.
Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет” ажлын
өдрүүдэд 17:00-22:00 цаг хүртэл, ням гарагт 10:00-16:00 цаг хүртэл, бямба
гарагт Өрхийн эрүүл мэндийн төвүүд 08:30-19:00 цаг хүртэл ажиллаж байна.
Мөн иргэд дүүргийн эрүүл мэндийн төвийн зөвлөгөө өгөх утсаар хүүхдийн мэргэжлийн эмчээс томуу, томуу төст өвчний зөвлөмж,
мэдээллийг авах боломжтой юм.