ОБЕГ-ын "Онцгой жаргалант" сувилал эрүүл мэндийн цахим системтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2019-01-24 09:12:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилал нь үйл ажиллагаандаа эрүүл мэндийн цахим систем нэвтрүүллээ. Ингэснээр энэхүү системийг нэвтрүүлсэн анхны сувилал болж байгаа юм.

Эрүүл мэндийг цахим систем нэвтрүүлснээр сувилуулагчдын өвчний түүх, эмчилгээ, шинжилгээ зэрэг мэдээллийг оруулан цахим мэдээллийн санг бүрдүүлэх, сувиллын захиалга болон цахимаар эмчийн зөвлөгөө өгөх боломж бүрдүүлж байгаа юм.   

Ингэснээр сувилалд хэвтэн эмчлүүлэх гэж байгаа алба хаагч, иргэдийн дараалал буурч, эмч, сувилагч нарын ажлын ачаалал ч багасах зэрэг давуу талыг бий болголоо гэж ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвөөс мэдээллээ.

Связанные новости