“Баг-83" аяны хүрээнд 18000 гаруй хүн эрүүл мэндийн үзлэгт хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-01-24 14:53:14

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЭМГ-ын дарга Ц.Отгонбаяраас 2018 онд Увс аймгийн эрүүл мэндийн салбарт хийсэн томоохон ажлуудын талаар тодрууллаа.

Тэрбээр, Хамгийн томоохон ажил гэвэл “Хавдрын эсрэг хамтдаа-2018 аяны хүрээнд Увс аймагт элэгний гурав, хөхний нэг, өндгөвчний нэг, арьсны нэг нийт зургаан хагалгаа хийлээ. Түүнчлэн эсийн шинжилгээ 400, эдийн шинжилгээ 40-ыг хийсэн. Баг-83" аяны хүрээнд 18 сумын 83 багийн давхардсан тоогоор 18356 хүнийг үзлэг шинжилгээнд, “Элэг бүтэн Увс” дэд хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй 40-65 насны иргэдийг элэгний В, С вирусын эрт илрүүлэг шинжилгээнд хамрууллаа. Мөн “Эрүүл жин-Эрүүл амьдрал”, “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа”, “Хүүхдийн сувилал” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллалаа” гэлээ.

Түүнчлэн “Ньютерра-вок” компанитай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ хийж 6,5 сая төгрөгийн өртөгтэй AVER брэндийн төхөөрөмж авч Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ. Энэхүү төхөөрөмжийг ашиглан ЭХЭМҮТ -ийн зөвлөх эмч нараас зөвлөгөө авч нярайд яаралтай  эмчилгээ хийх боломж бүрдсэн байна.

 

Связанные новости