Багахангай дүүрэгт томуу, томуу төст өвчний тохиолдол 5.5 хувийг эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайдын удирдамжаар томилогдсон баг Багахангай дүүргийн Эрүүл мэндийн төвд томуу, томуу төст өвчний тархвар зүйн өнөөгийн нөхцөл байдалд үнэлгээ хийлээ.
Тус дүүргийн Эрүүл мэндийн төв нь 4400 хүн амд
15 ор, 26 эмч, эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа
юм.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээг энэ сарын 1-23-ны өдрүүдэд үзүүлсэн байдлаас
харахад, амбулаторийн 1027 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчний тохиолдол нийт
үзлэгийн 57 буюу 5.5 хувь, нийт хэвтэн эмчлүүлэгсдийн 29.8 хувь нь томуу, томуу
төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүд байна.
Түргэн тусламжийн 289 дуудлага хүлээн авснаас хүүхдийн дуудлага 123 буюу 42.6
хувийг эзэлжээ.