Томуугийн эсрэг вакцинаар туслахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-01-25 11:25:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд  Д.Сарангэрэл АНУ-ын Өвчнөөс хянан сэргийлэх төв болон даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Манай улс  2005 онд АНУ-ын Өвчнөөс хянан сэргийлэх төвтэй хамтран, томуугийн өвчлөлийг хянан тандах тогтолцоог нэвтрүүлснээс хойш хамтран ажиллаж байгаа юм.

Улсын хэмжээнд томуугийн харуулдан тандалтын 115 нэгж, вирус судлалын зургаан лаборатори ажиллаж, нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээ, мэдээллийг цуглуулж, өргөн хүрээний тандалт хийж байна.

Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллага нь 2016 оны 10 дугаар сараас Халдварт өвчин судлалын үндэсний төвтэй гэрээ байгуулан 2016 онд 45.000, 2017 онд 175.000, 2018 онд 80.000 нийт улирлын томуугийн эсрэг 300.000 хүн тун вакциныг хандивлаж, томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлжээ.


Түүнчлэн томуугийн талаарх судалгааг жирэмсэн эмэгтэйчүүдэд томуугийн вакцины үр дүнг тооцох, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл, хүн ам болон эмнэлгийн ажилчдын мэдлэг, дадал, хандлага, эдийн засгийн дарамтын чиглэлээр явуулж манай судлаачдыг чадавхжуулан, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах ажлыг хэрэгжүүлсэн байна.

Цаашид судалгаа, шинжилгээ болон хүн амыг томуугийн эсрэг 200.000-300.000 вакцинаар дархлаажуулахад үргэлжлүүлэн туслахыг хүсч буйгаа салбарын яам илэрхийллээ.

Связанные новости