Сүрьеэгийн шинжилгээнд 8000 иргэнийг хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Тус дүүрэг БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгтэй хамтран сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх төслийг 2017 оноос эхлүүлсэн. Иймд уулзалтаар төслийн
үйл явц, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц болон үр
дүнгийн талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд төслийн хүрээнд зохион байгуулсан явуулын үзлэгээр дүүргийн хэмжээнд, нийт 15.548 хүнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд хамруулснаас 116 хүнийг уг өвчнөөр оношлон хяналтад оруулжээ. Мөн энэ онд сүрьеэгийн эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд 8000 иргэнийг хамруулахаар төлөвлөсөн байна.
Уулзалтад БНСУ-ын
Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн ТУЗ-ийн гишүүн Чой Жун Хён, Төвийн дарга Жан
Син Жүн, Хэлтсийн дарга Ким Кан Хи болон тус нийгэмлэгийн Монгол дахь
Төлөөлөгчийн газрын дарга Ким Жүн Хён болон албаны бусад хүмүүс оролцов.