Шинэ халдвараас сэргийлэх сургалт зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дээр мал амьтнаас хүнд халдварладаг 200 гаруй өвчин байгаагаас манай улсад 30 орчмыг оношилж, бүртгэжээ.
Сүүлийн жилүүдэд
уур амьсгалын өөрчлөлт, даяарчлал, хотжилт, хүмүүсийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор гадаадын улс орнуудаас хумхаа, эбола, коронавирусийн халдвар зэрэг өвчин орж ирэх эрсдэлтэй байна.
Тиймээс Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин
судлалын үндэсний төв, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв, “Тэгш дүүрэн
хүслэн” Өрхийн эрүүл мэндийн төв хамтран өвчний сэжигтэй тохиолдлын үед ажиллах
эмч, эмнэлгийн ажилчдын бэлэн байдлыг хангах, тусламж, үйлчилгээтэй холбоотой
халдвараас сэргийлэх ажлыг сайжруулах зорилгоор сургалт зохион
байгууллаа.
“Зоонозын халдвар, шинэ болон сэргэж буй халдварт өвчнүүдийн
сэжигтэй тохиолдлын үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдал” сэдэвт үзүүлэх
дадлага сургалтад халдварт өвчин хариуцсан эмч, мэргэжилтэн, амбулаторийн
яаралтай тусламжийн багт томилогдсон эмч, сувилагч зэрэг нийт 40 хүн оролцов.