Бөхмөрөн сумын сурагчид оюун ухаан, эрдэм мэдлэгээрээ бусдыгаа хошуучлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-03-18 14:50:45

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбатын санаачлан зохион байгуулж буй “Мөнхжим Өргөө” ХХК-ийн нэрэмжит хойд бүсийн сумдын математик, англи хэл, сэтгэх чадварын олимпиад өчигдөр Сагил суманд боллоо.

Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа уг олимпиад матeматик 6-9-р анги, англи хэл 6-9, сэтгэх чадвар 1-3, 4-5-р анги гэсэн ангиллаар явуулж дүнгээ гаргалаа. Олимпиадад Давст, Сагил, Түргэн, Бөхмөрөн, Тариалан сумын ерөнхий боловсролын сургуулийн 120 гаруй сурагч оролцож, 33 медалийн төлөө оюун ухаан, эрдэм мэдлэгээ сорьсон юм.

Бөхмөрөн сум 6 алт, 2 мөнгө, 2 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн амжилтаар тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэн боллоо. Харин Тариалан сум 3 алт, 5 мөнгө, 4 хүрэл, 2 тусгай байр эзэлсэн амжилтаар 2-р байрт, Сагил сум 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл, 3 тусгай байр эзэлсэн амжилтаар 3-р байрт тус тус шалгарлаа.

Связанные новости