Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалахад хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-03-28 11:03:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэгийн дарга Ц.Төмөр-Очир нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.


 Санамж бичигт тусгаснаар алба хаагчдыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулахаас гадна мэргэжлийн эмчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.

 Мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөө авах, аврах шуурхай бүлгийн эмч нарт сургалт зохион байгуулахад хамтран ажиллах аж.

Связанные новости